AI+ Data Agent

  • AI+ Data Agent-ээр ирээдүйг чадавхжуулах нь: Илүү ухаалаг шийдвэр гаргагчдыг бэлтгэх нь
  • Анхан шатныханд зориулсан сертификат: Өгөгдөлд суурилсан AI-ийн ойлголтууд болон автоматжуулалтын хэрэгслүүдийг судалж эхлэх төгс цэг
  • Цогц суурь мэдлэг: AI-ийн өгөгдөл боловсруулалт, аналитик болон бизнесийн бодит кэйсүүдийг судлах хөтөлбөр
  • Бүгдэд нээлттэй: Өгөгдөл болон AI ашиглан илүү ухаалаг үр дүнд хүрэх эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулагдсан
Энэхүү сургалт яагаад чухал вэ?
01

Ур чадварын цогц хөгжил

Бизнесийн бодит хэрэгцээнд зориулсан AI-д суурилсан өгөгдлийн шинжилгээ, автоматжуулалт болон ухаалаг агент зохион бүтээх арга барилыг эзэмшинэ.

02

Салбарт хүлээн зөвшөөрөгдөх

AI-д суурилсан өгөгдлийн удирдлага болон аналитикийн чиглэлээр таны мэргэшсэн байдлыг батлах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат эзэмшинэ.

03

Практикт суурилсан сургалт

Өгөгдлийн бодит орчныг дуурайлган үзүүлсэн практик төслүүд дээр ажилласнаар асуудал шийдвэрлэх болон аналитик шийдвэр гаргах чадвараа ахиулна.

04

Карьерын ахиц дэвшил

Өгөгдлийн инженерчлэл, AI аналитик болон төрөл бүрийн салбар дахь ухаалаг автоматжуулалтын ажлын байруудад орох үүд хаалгыг нээнэ.

05

Ирээдүйд бэлтгэгдсэн мэргэшил

Дата агентууд болон автономит системүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг эзэмшсэнээр хувьсан өөрчлөгдөж буй AI-ийн салбарт үргэлж түрүүлж алхана.

Та энэхүү сурталтнаас юу сурах вэ?

СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД

Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.

Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.

Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.

3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр – Нийт 180 - 200 цагийн хичээл.

Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.

Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.

Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.

Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.

Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.

Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.

Та баг хамт олноо AI-ийн эрин үед
бэлтгэхэд бэлэн үү?

Манай мэргэжилтнүүд танд тохирох хөтөлбөрийг сонгоход туслах болно.