AI+ SALES
AI-д суурилсан өгөгдлөөр борлуулалтын амжилтаа ахиул
- Борлуулалтын шинэчлэл: Борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, CRM интеграци болон борлуулалтын төлөвлөлтийг сайжруулахад AI-ийг ашиглана.
- Практик хандлага: AI хэрэгслүүд болон борлуулалтын ёс зүйтэй практикийг багтаасан бодит дасгал, семинарууд.
- Өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ: Борлуулалтын процессыг шинжлэх, оновчлох болон автоматжуулахад суралцана.
- Өсөлтөд чиглэсэн: Бизнесийн ёс зүйтэй өсөлтийг дэмжиж, гүйцэтгэлийн үр ашгийг дээд цэгт нь хүргэнэ.
AI-ийн иж бүрэн ойлголт
Ажлын урсгалыг оновчтой болгох, зах зээлийн чиг хандлагыг урьдчилан таамаглах болон харилцагчийн оролцоог нэмэгдүүлэх хиймэл оюун ухааны суурь ойлголтуудыг эзэмшинэ.
Борлуулалтын урьдчилан таамаглах анализ
Урьдчилан таамаглах загварчлал ашиглан борлуулалтаа төлөвлөх болон шийдвэр гаргах чадварыг сайжруулахад AI-ийг ашиглаж сурна.
AI-аар сайжруулсан хэрэглэгчийн судалгаа
Хэрэглэгчийн зан төлөвт дүн шинжилгээ хийх, Lead Scoring буюу боломжит худалдан авагчийг автоматаар үнэлэх, харилцааг хэрэглэгч бүрт тохируулан автоматжуулах AI хэрэгслүүдийг судална.
Борлуулалт дахь ёс зүйтэй AI
Борлуулалтын үйл ажиллагаанд тулгардаг ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх болон AI засаглалын тогтолцоог бүрдүүлэх талаар мэдлэг олж авна.
Та энэхүү сурталтнаас юу сурах вэ?
СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД
Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.
Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.
Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.
3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр – Нийт 180 - 200 цагийн хичээл.
Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.
Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.
Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.
Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.
Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.
