AI+ Everyone
Илүү ухаалаг шийдвэр гаргагчдыг бэлтгэх нь
- Анхан шатанд тохиромжтой сургалт: AI-ийн талаар шинээр суралцагчдад зориулсан хамгийн тохиромжтой цэг бөгөөд үндсэн зарчмууд болон практик ойлголтуудыг багтаасан.
- Иж бүрэн сургалт: AI-ийн үндэс, бодит амьдрал дээрх хэрэглээ, үүсгэгч хиймэл оюун ухаан (Generative AI) болон ёс зүйн асуудлуудыг бүрэн хамарна.
- Салбар болон нийгмийн нөлөөлөл: Салбаруудын хөгжилд AI-ийн гүйцэтгэх үүрэг болон нийгэмд үзүүлэх өргөн хүрээний нөлөөллийн талаар мэдлэг олж авна.
- Шат дараалсан зааварчилгаа: Таны AI-ийн аяллыг эхлүүлэх, зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэхэд зориулсан алхам алхмаар зааварчилгаа, нөөц боломжуудыг санал болгоно.
Хүн бүрт зориулсан AI-ийн суурь мэдлэг
Хиймэл оюун ухааны үндсэн зарчмууд, технологиуд болон инновацийг дэмжих, үйл ажиллагааг сайжруулахын тулд салбаруудад хэрхэн ашиглаж буйг ойлгоно.
Практик мэдлэг
Бодит амьдрал дээрх хэрэглээний дасгалуудаар дамжуулан туршлага хуримтлуулж, AI шийдлүүдийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх чадвартай болно.
Ёс зүйтэй бөгөөд хариуцлагатай AI
Хиймэл оюун ухааны ёс зүйн асуудлууд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг судалж, AI технологийг хариуцлагатай, ёс зүйтэйгээр ашиглаж сурна.
AI-д суурилсан амжилтад бэлэн байх
Хиймэл оюун ухаанд суурилсан дэлхий ертөнцөд хөлөө олж, өөртөө итгэлтэйгээр хувь нэмрээ оруулах бат бөх суурь мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Та энэхүү сурталтнаас юу сурах вэ?
СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД
Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.
Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.
Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.
3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр – Нийт 180 - 200 цагийн хичээл.
Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.
Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.
Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.
Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.
Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.
