AI+ Chief AI Officer
Удирдах ажилтнуудад зориулсан AI манлайлал
- Манлайллын шинэчлэл: Байгууллагын дээд удирдлагуудыг (C-suite) AI-д суурилсан инновацийг удирдан чиглүүлэх чадамжаар хангана.
- Үр ашигт төвлөрөх нь: Үйл ажиллагаа, шийдвэр гаргалт болон нөөцийн хуваарилалтыг оновчтой болгохын тулд AI хэрэгслүүдийг ашиглана
- Стратегийн үүрэг оролцоо: AI-ийн хэрэгжүүлэлтийг бизнесийн аналитик (BI) болон алсын хараатай оновчтой уялдуулна
- Сургалт + Шалгалт: Онолын мэдлэгийг практик ойлголттой хослуулсан, нягт бөгөөд үр дүнтэй хөтөлбөр.
AI стратегийг тодорхойлох
Байгууллагын өсөлт болон инновацийг чиглүүлэх стратегийн AI замын зургийг (Roadmap) боловсруулж, хэрэгжүүлж сурна.
Кибер аюулгүй байдлын эрсдэлийг удирдах
Кибер аюул заналыг бууруулах, AI системийн аюулгүй байдал болон нууцлалыг хангах талаар гүнзгий мэдлэг олж авна.
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хэвшүүлэх
Мэдээлэлд суурилсан оновчтой шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад өгөгдлийг үр ашигтай ашиглах аргуудыг эзэмшинэ.
Өндөр бүтээмжтэй багийг бүрдүүлэх
Төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүн гаргах чадвартай, AI-д мэргэшсэн багийг бүрдүүлэх, манлайлах стратегийг судална.
Хууль эрх зүйн орчинд ажиллах чадвар
AI-ийн зохицуулалтын орчныг ойлгож, бизнесийн үр ашгийг алдагдуулахгүйгээр хууль тогтоомжийн нийцлийг (Compliance) хангаж сурна.
Та энэхүү сурталтнаас юу сурах вэ?
СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД
Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.
Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.
Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.
3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр – Нийт 180 - 200 цагийн хичээл.
Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.
Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.
Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.
Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.
Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.
